Дайны байдал зарлаж улс орноо болон олон улсыг түгшээсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Елийн харъяалагддаг Ардын хүч нам өнөө өглөө орон нутгийн цагаар 07.00 цагт /Монголын цагаар 06.00/ яаралтай хуралдаан зарлажээ.
Хурлыг намын дарга Хан Дон Хун даргалж, хариуцлагагүй шийдвэр гаргаж улс орондоо эрсдэлтэй байдал үүсгэсэн Ерөнхийлөгч Юн Сог Ельд намын зүгээс ямар арга хэмжээ авахаа ярилцлсан байна. Улмаар “Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахын тулд” Ерөнхийлөгчийг намаасаа гарахыг шаардахаар тохирчээ.
Мөн Дайны байдал зарлахаас сэргийлж чадаагүй Төрийн зөвлөлийн бүх гишүүдийг, энэ санааг гаргасан гэх Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёныг огцрохыг шаардахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.43.200
сайхан ёс зүйтэй, шударга нийгэм юм аа
Хариулах