Голомт банк олон улсын зах зээлд дахин 100 сая ам.долларын бонд гаргалаа

Х.Есү
2024/12/05

Голомт банк 2024 оны 5-р сард олон улсын зах зээлд 300 сая ам.долларын бондыг амжилттай санал болгож 50 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчаас зорилтот дүнгээс давсан захиалгыг хүлээн авч,  хоёрдогч зах зээл дээр гарсан даруйдаа тус бондын худалдан авах гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт өссөн бөгөөд бондын ханш тогтмол өсөж байна. 

Түүнчлэн Голомт банк нь 2024 оны 12 сарын 3-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээл дээр дахин 100 сая ам.долларын бондыг санал болгож, захиалга нээгдсэн даруйдаа амжилттай зарагдаж дууссан нь хөрөнгө оруулагчдын Голомт банканд итгэх итгэл, Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчныг эергээр харж буйн илэрхийлэл юм.