“МИАТ” ТӨХК Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хо Ши Мин хот руу анхны хуваарьт нислэгээ өнгөрсөн мягмар гарагт амжилттай үйлдлээ. Эхний рейсээр 292 зорчигч үйлчлүүлж, Улаанбаатараас шууд Хошимин хотруу ниссэн байна.
Шууд нислэгийн нээлтийн ажиллагаанд Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Нгуен Таун Тхань, Зам тээврийн сайд С.Батболд нарын албаны төлөөлөгчид оролцов.
Энэхүү хуваарьт нислэг үйлдэж эхэлснээр Монгол Улс, Вьетнам улс хоорондын худалдаа, эдийн засаг, тээвэр ложистик, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжихөд үнэтэй хувь нэмэр оруулж, цаашид хоёр орны зорчигч урсгал нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
“МИАТ” ТӨХК-ийн энэхүү нислэг нь долоо хоногийн мягмар, баасан гарагуудад тогтмол үйлдэгдэнэ.
Зүүн өмнөд Азид төдийгүй дэлхийд эдийн засаг, аж үйлдвэрлэл, аялал жуулчлалаараа тэргүүлж буй Хо Ши Мин хотын нислэг тогтворжсоноор цаашид зорчигч тээвэр болон ачаа эргэлт улам бүр ихсэж, нислэгийн давтамжийг нэмэх ч боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна