УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилт санхүүгийн жилтэйгээ уялдан ихэвчлэн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр заасан байдаг билээ. Бид та бүхэндээ өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж буй, иргэдийн орлого, зарлагатай холбоотой хууль, журмуудын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
НИЙСЛЭЛИЙН АЖЛААС ЭЛБЭСЭН AЖ АХУЙН НЭГЖ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРАА ХӨНГӨЛҮҮЛНЭ
Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой салбаруудад хөрөнгө оруулсан, хандив өргөсөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байх энэ заалтыг ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөх юм.
Салбарын тухайд, эрүүл мэнд, боловсрол, спорт гэх мэт нэлээд өргөн байсан ч утааны жагсаал, түүүнийг дагасан дүйвээнээс болоод 2025 онд ганц Нийслэл хотын асуудлыг шийдэхэд хөрөнгө гаргасан тохиолдолд л хөнглөлт үзүүлэхээр болсон. Үүнд зарим салбарынхан сэтгэл дурамжхан байгаа юм.
ЦАЛИН ТЭТГЭВРИЙГ ИНФЛЯЦИТАЙ УЯЛДУУЛАН ЗУРГААН ХУВИАР НЭМЖ БАЙНА
Төрийн албаны тухай хуульд цалин, тэтгэврийг тухайн жилийн үнийн өсөлттэй уялдуулж нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ дагуу өнөөдрөөс цалин, тэтгэвэр зургаан хувиар нэмэгдэж байна.
ОДОНТОЙ ЭХИЙН ТЭТГЭМЖИЙГ ХОЁР ДАХИН НЭМНЭ
Өнөөдрөөс одонтой ээжүүдийн тэтгэмж хоёр дахин нэмэгдэж байна. "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог байсан нь 400,000, 200,000 болж өсөж байна.
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ШҮҮХИЙН ШИЙДВЭР, ХИЛИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ АВНА
Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь, дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь, ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг авдаг байсан бол өнөөдрөөс эхлээд тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр авахаар болж байна.
МАЛЧИНД САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА
Малчдад олгох зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл өнөөдрөөс нэмэгдэж байна.
Тодруулбал,
АХМАД НАСТНУУДЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛНЭ
Ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэх хууль эрхзүйн орчин өнөөдрөөс бүрдэж байна.
Дээрхээс гадна Хөдөлмөрийн хөлсний хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг бол өсөх бол
-Нийтийн тээврийн төлбөрийг 1000 төгрөг болгож, нэг өдөр хүчинтэй үйлчлэх
-Замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам тус, тус хэрэгж эхэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
169.253.162.2
ХҮн амын орлогын албан татвараа бууруулахгүй бол дундаж давхаргаа үгүй хийхнээ. Монгол хүмүүс арай гайгүй цалинтай нь өөрийн гэр бүл төдийгүй үр хүхэд, ах дүү хамаатан саднаа өргөж авч явдаг. Тэд ядуурвал маш олон хүн дагаж улных болно гэдгийг ойлгооч
Хариулах103.212.116.99
Цалин 6 хувь нэмэх нь утгагүй зүйл. Ядахдаа 10 -20 хувь нэмэх хэрэгтэйшдээ. Юмны үнэ оноос өмнө нэмэгдсэн бна.
Хариулах