Жуд Лоугийн охин нэртэй компанийн нүүр царай болжээ

Zuv.mn
17 цаг 57 минутын өмнө

Холливудын халуухан залуусын нэг асан Жуд Лоугийн төрсөн охин гоо сайхны нэртэй брэндийн нүүр царай болжээ. Айрис охин 16 нас хүрсэн жилээ карьераа эхлүүлж, “Burberry” компанийн гоо сайхны барааг сурталчлах гэрээ байгуулж байсан юм. Насандаа баймгүй хэрсүү, ажил хэрэгч энэ охин тухайн үед People.com-д өгсөн ярилцлагадаа “Загвар өмсөгчийн мэргэжлийг би жилийн өмнө анх тайзан дээр гарч үзсэнээсээ хойш сонирхож эхэлсэн юм. Гэхдээ тун саяхнаас л цаашдаа дагная гэж нухацтай шийдсэн” хэмээн ярьж байв.

Жуд Лоу

Тэгвэл тэрбээр одоо мэргэжлийн төвшинд аль хэдийнэ байр сууриа эзэлсэн бөгөөд ирэх өвлийн загварын өнгө төрхийг тодорхойлоод эхэлсэн байна. Тэрээр  “JW Anderson” фирмийн хүрмийг сурталчилжээ.    

Айрисын ээж, Жуд Лоугийн экс эхнэр Сэйди Фрост цагтаа энэ салбарт амжилттай явж байсан юм. Айрис бие хаа, царай төрхөөрөө ээжийнхээ залуу насыг санагдуулахын зэрэгцээ зарим нэгний хэлснээр илүү ч гоо үзэсгэлэнтэй болж өссөн гэнэ. Мөн түүний загалмайлсан эх нь алдартай загвар өмсөгч Кейт Мосс учраас заавар, зөвлөгөө өгөх хүн ч хангалттай байгаа ажээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна