Демаркус Казинс: Дэмжигчидтэйгээ хамт айраг ууж, бууз идмээр байна

Zuv.mn
4 цаг 32 минутын өмнө

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бүх Оддын тоглолт"-д дөрвөнтээ сонгогдож байсан Демаркус Казинс сагсан бөмбөгийн Үндэсний лигийн хасагдах шатанд "Сэлэнгэ бодонс" багт тоглохоор гэрээ хоёр сарын гэрээ байгуулсан билээ. 

Өнгөрсөн баасан гарагт фэйсбүүк хаягтаа Монголд тоглох болсон талаараа анх албан ёсны мэдэгдэл хийсэн тэрбээр өчигдөр дээрх мэдэгдлээ видео бичлэг хэлбэрээр оруулжээ. Бичлэгтээ тэрбээр "Сэлэнгэ бодонс" багт анх удаа аварга цол авахад нь туслахаар болсондоо баяртай байна. Үүнийг хамтдаа хийцгээе. Цагаан сараар уулзацгаая. Дэмжигчидтэйгээ хамт айраг ууж, бууз идмээр байна" хэмээн ярьсан байна. 

Демаркус Казинс нь Хойд Америкийн ҮСБХ-ны 2010 оны №5 сонголтоор “Сакраменто кингз” багт очиж байсан бөгөөд 2014 оны ДАШТ, 2016 оны олимпын наадамд АНУ-ын шигшээ багт багтан аваргалж байсан юм.

“Сакраменто”-д долоон жил тоглоод “Нью орлеанс” багт очсон тэрбээр 2018 онд шөрмөсөө тасалж, хүндээр гэмтсэн. Түүнээс хойш нэг багт нэгээс илүү улирал тоглолтгүй байсаар ҮСБХ-ноос шахагдаж, энэ удиралд Тайванийн 3х3 сагсанбөмбөгийн “Тайвань мустангс” багт төвийн тоглогчоор тоглож байгаа юм. 


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна