АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх яам шинээр байгуулж, тэрбумтан Илон Маск, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, үйлдвэрлэгч Вивек Рамасвами нараар удирдуулахаар болсон билээ.
Шинэ яамны чиг үүрэг нь төрийн албанд байгаа үргүй зардлыг танах, тэдгээрийг бий болгож байгаа шалтгааныг олж илрүүлэн засаж сайжруулах явдал гэж хэвлэлүүд мэдээлж буй.
Д.Трамп дээрх хоёр эрхмийг зөвхөн үр ашиггүй зардал танаад зогсохгүй, төрийн албыг оновчтой болгож дахин зохион байгуулах эрх мэдэл өгнө хэмээн шуугиан тарьсан.
Илон Маск бол бага зардлаар их ажил хийж чаддагаараа алдартай бөгөөд НАСА-гийн зардлаас хэдэн арав дахин бага өртөгтэй сансрын төсөл хэрэгжүүлж, өдгөө НАСА-гийн захиалгат ажлыг гүйцэтгэх хэмжээнд хүрээд байгаа гэдгийг бүгд мэднэ.
Тэгвэл Илон Маскийн тэргүүлэх яамнд зориулж, Цагаан ордны цогцолборт байр гаргаж өгчээ. Илон Маскийн тухлах байр нь Эйзенхауэрийн өргөөний ойролцоо байрлаж байгаа талаар АНУ-ын хэвлэлд мэдээлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна