“Envision” компанитай хамтран 500 мвт эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулна

Х.Есү
4 цаг 40 минутын өмнө

Эрчим хүчний үндэсний хороо дэлхийд ногоон технологиор тэргүүлэгч “Envision” групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Санамж бичигт “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 500 мегаваттын эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулах, сэргээгдэх эрчим хүч экспортлох, ногоон ажлын байр бий болгох зэрэгт хамтран ажиллахаар тусгалаа.

No description available.

“Envision” группийн амжилттай шийдлүүд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө бүрэн ашиглаж, эрчим хүчний найдвартай дэд бүтцийг бий болгон, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэртэй болохыг Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд онцлов.

“Envision” группийн ТУЗ-ийн дарга Жан Лэй хоёр талын энэхүү түншлэл нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн зорилтоо биелүүлж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. 

No description available.

БНХАУ-ын “Envision” групп нь Олон Улсын Санхүүгийн корпорацитай хамтран нийслэл Улаанбаатар хотын бондоор Багануур дүүрэгт 50МВт/200МВт.ц эрчим хүчний хуримтлуур станц барьж, энэ өвлийн оргил ачааллаас өмнө хүлээлгэж өгөөд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна