АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Гуантанамогийн шоронд 30,000 орчим хүний багтаамжтай шинэ шорон барих зарлиг гаргажээ.
Тэрбээр уг шоронд АНУ-ын ард түмэнд заналхийлж буй харийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорино гэж мэдэгджээ.
Гуантанамо нь алан хядагч, улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог, Тэнгисийн цэргийн ангийн хамгаалалттай хатуу чанд шоронгоороо алдартай. Шинэ шорон нь тэрхүү шоронгоос тусдаа баригдах бөгөөд хэзээ барьж эхлэх, төсөв зардал зэрэг нь одоогоор тодорхойгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна