Прокурор шударга ажилласан бол хүү амьд байх байлаа

Т.Отгонсувд
2025/02/06

Одоогоос нэг жилийн өмнө өсвөр насны охид нийлж үе тэнгийн дээрэлхэл үйлдэж, А охиныг хэрцгийгээр зодож, бичлэг хийгээд түүнийгээ цахим орчинд цацаж байв. 

Тодруулбал, бичлэг дээр өсвөр насны дөрвөн охин хохирогч охины гар, хөлийг дарж, хөдөлгөх боломжгүй болгож байгаад толгойгоор нь удаа дараа шал мөргүүлж, алгадаж өшиглөх зэргээр харгис, балмадаар зодож, хүний санаанд багтамгүй муухай үгсээр харааж, доромжилж байдаг.

Уг бичлэг цацагдсаны дараа бодит мэдээллийг хүргэх зорилгоор манай сайт хүчирхийллийн хохирогч болсон Б.Алтансувдтай ярилцаж, тухайн үед юу болсныг олон нийтэд хүргэж байсан юм. Бүлэг охидын хүчирхийлэл хохирогч охинд амиа хорлох оролдлого хийх хүртэл хүндээр тусч, сургуулиа орхисон тухайгаа ярьж байв.


Энэхүү сэрдхийм үйл явдлын дараа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Болортуяа хэргийг шалгаж, 15 настай М.Халиунаа гэгч нь М.Эгшиглэн, Б.Отгонгэрэл, Л.Амарзаяа нартай бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоосон байдаг.

Улмаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлсэн байна. Гэвч нотлох баримт нь нийтэд ил болсон уг хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Уг асуудлаар бид бүхэн БГД-ийн прокуроын газраас тодруулахад уг хэрэгт холбогдсон Х гэх охин насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн тайлбарлаж байв.

Улмаар хохирогч охины аав манай сайтад хандаж, энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосонд харамсаж байна. Тухайн хэрэг үйлдсэн охидууд 16 нас  хүрчихсэн, хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээж, дараа дараагийн хор уршгаас сэргийлнэ хэмээн учирлан ярьж байв.

Гэтэл нэг жилийн өмнө харгис хэрцгийгээр бусдыг зодож, хуулийн хариуцлага хүлээгээгүй Х гэх охин хэдхэн хоногийн өмнө согтууруулах ундаа хэрэглэж, найз залуугаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг үйлдлээ. 

Өнөөдөр тэр 16 настай. Гэвч мэдүүлэгтээ 15 настай хэмээж мөн л насанд хүрээгүй үндэслэлээр хариуцлагаас зугтахыг оролдож буй бололтой. 

Мөн тухайн охины өмнөх бусдыг дээрэлхэж буй, газ үнэрлэж мансуурч буй бичлэгүүд цахим орчинд ил болсон. 

Өсвөр насны сэтгэл зүй тогтворгүй, буруу зүйлд донтох, уруу татагдах эрсдэл өндөр байдаг. Энэ үед нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нь хажууд нь байж ойлголцох нь хамгийн чухал. 

Нэг жилийн өмнөх хэрэгт холбогдоход нь аав, ээж нь ярилцаж ойлголцсон бол, хуулийн байгууллага зохих хариуцлагыг нь үүрүүлсэн бол өнөөдөр нэгэн аав, ээжийн эрүүл саруул хүү эсэн мэнд байх байлаа. 





Сэтгэгдэл (35)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.60
    2025/02/07

    Эгэ зодцулсан гээп бгаа охин ч гэсэн мэдрэл муутай юу? Зодуулаад дээрэлхүүлээд дагаад явж л байдаг. Гэрт нь очсон ч гэх үиг. Таарсан таар шуудайнууд

    Хариулах
    • 103.212.116.142
      2025/02/12

      odoo niildggui shuu

  • 66.181.181.60
    2025/02/07

    Алуурчинг авилгад идэгдсэн прокурортой нь араатан өсгөж тэжээсэн эцэг эхтэй нь хамт насаар нь шоронд хатаах юмсан. Хайран нэг хүү алуурчдын золиос болжээ. Алуурчны аав ээж шүүх цагдаад л ажилдаг эсвэл нэг төрөөс төрсөн тэрбумтан хулгайчийн хар тамхичин бсан бх. Хүмүүс минь үр хүүхдүүдээ ямар шулмастай орооцолдож байгааг нь тагнаад мөрдөөд ч болсон мэдэж бх хэрэгтэй юм бн.

    Хариулах
  • 202.126.90.4
    2025/02/06

    Тухайн үед хариуцлага хүлээлгэсэн бол амьтны нялх 15 настай охинд ял өгсөн байна лаларын цагдаа, хогийн прокурор, авилгач шүүгч гээд сэтгүүлч, шүгэл үлдээгч,тэмцэгч гээд бүгд ба ба ба ба гэх байсан биз

    Хариулах
  • 103.212.117.113
    2025/02/06

    Иймэрхүү танхай новшнуудыг шоронд нь хатаавал таарна.

    Хариулах
  • 66.181.161.155
    2025/02/06

    Ниргэсэн хойно л хашгирав гэгч болжээ, өмнө өчнөөн эрсдэлээс сэргийлж болох л байж дээр.

    Хариулах
  • 103.212.117.113
    2025/02/06

    Шүүх прокурор цагдаа хамгийн их авилгад идэгдсэн газар, мөнгөтэй бол ямар ч хэргийг зохицуулна

    Хариулах
  • 202.126.88.164
    2025/02/06

    Эцэг эхэл нь хариуцлага үүрүүлвэд таарна !!!

    Хариулах
  • 103.168.34.213
    2025/02/06

    Энэ охины аав ээж нь нөгөө улиг болсон дарганцар уу шүүгч үү прок..руу аль нэг нь бага даа...эдгээр хүмүүсийн хүүхдүүд хэрэг их хдэг болсон ихэнх нь хэрэгсэхгүй болдог болсон шүү

    Хариулах
    • 66.181.181.60
      2025/02/07

      Яг л тийм байгаа

  • 202.9.46.102
    2025/02/06

    Энэ охиныг бүх насаар нь шоронд хорь.

    Хариулах
  • 66.181.187.251
    2025/02/06

    Охиныг зодоход хариуцлага хүлээлгэсэн бол өнөөдөр хүний аминд хүрэхгүй л байсан. Яаж хүмүүжихээрээ ийм зэрлэг болдог байнаа. БГД Цагдаа прокурор хохирсон хүнд үйлчилдэггүй . Би маш их хохирсон цаад хүмүүс нь хар тамхи ч татдаг байсныг хэлээд тоогоогүй өнгөрсөн.

    Хариулах
  • 66.181.183.148
    2025/02/06

    охидууд хөвгүүдээс дор болсон шүү анхаарах цаг болсон

    Хариулах
  • 66.181.185.21
    2025/02/06

    Ер нь сүүлийн үед сургууль дээр болон нийгмийн орчинд охидын хүмүүжил хэцүү болж байгаа шүү. Хаа хаанаа анхаарах цаг болжээ.

    Хариулах
  • 66.181.182.50
    2025/02/06

    Танхай хүндрүүлэх нөхцөлтэы байхад яагаад хэрэгсэхгүй болгосон бэ. Бодвол прокурор мвилга авсан биз. Мэдээж буруж зүйлчлэн өаримт өүрдүүлж баыгаад хэрэгсэхгүй болгоо ёиз.

    Хариулах
  • 202.9.41.79
    2025/02/06

    Hakuna chin ene jil 17hureh estoi ohin shuude uneen eej ni gaz unerledg uuj iddeg geed bugdiig ni meddeg tgsen mortlo bainga omoordog ohino haihardaggui eej ni ooroo ch ih uudag hun baidag hariutslaga uur ylaa idle nowsh mini

    Хариулах
  • 66.181.183.203
    2025/02/06

    Энэ одоо хүүхэд гэмт хэрэг өдүүлсэн бол хэрэгсэхгүй хуультай болчихсон юмуу үгүй арай дэндэж байна !!!

    Хариулах
    • 66.181.182.50
      2025/02/06

      Авилга аваад хэрэгсэхгүй болгохын тулд албаар буруу зүйлчилсэн биз.Прокурор дээр их хэрэглэдэг арга..Зүйлчилсэн зүйл ангидаа тохируулаад нотлох баримтаа бүрдүүлчихэнэ. Авилгачдын балаиг тасрахгүй л дээ.

  • 66.181.191.243
    2025/02/06

    Яагаад ийм хэрэг хийгээд бгаа нь нотлогдоод баримттай бхад насанд рүрээгүй гээд зүгээр явуулаад дахиж санаатайгаар хэрэг хийлгээд бдаг юм бэ? Ядаж хяналтанд байлгах ёстой биздээ. Ийм хүүхэд нэртэй хэрэгтэнг. Манай хуулийнхан муу бнаа. Гадаадад ийм хүүхдүүдийг хүүхдийн байцаагч нар нь байнгын хяналтанд байлгадаг гэсэн шүү. Аймар юм

    Хариулах
  • 202.55.188.35
    2025/02/06

    Buzar2 always eej ni gj xvnii adag nowsh bj taaraa gai tarisan nowshnuud

    Хариулах
  • 122.201.31.176
    2025/02/06

    Аймшиг хуулийн завхрал нь балмад болон буруу үйлдлийг улам гүнзгийрүүлж байгаагийн илрэл ийм хүнийг дээд хэмжээ өгөх хэрэгтэй цаашдаа өөгшүүлэх хэрэггүй

    Хариулах
  • 122.201.31.211
    2025/02/06

    Аймшигтай юм.Заавал хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Гэр бүлийн хүмүүжил эцэг эхтэй л холбоотой.Хүүхдээ зөв хүмүүжүүлж анхаараачээ

    Хариулах
  • 103.9.90.100
    2025/02/06

    Хуулийн дагуу л шийдсэн байна. Хийсэн хэргийг нь тогтоогоод эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаад хэрэгсэхгүй болгожээ. Хуульд дээрх хэрэгт 16 наснаас хариуцлага хүлээхээр заасан тул өөр яалтай ч билээ. Хулуь хүүхэд хариуцлага хүлээдэг байсан бол манайхан бас л 15-хан настай өөр хоорондоо муудалцсан асуудал дээр хүүхэд шийтгээд байхдаа яахав дээ гээд л шуугих байсан байх да. Хуульд заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй шүү дэ.

    Хариулах
  • 66.181.161.37
    2025/02/06

    Хүнийг өгсөн мэдүүлгээр нь насыг нь тогтоодог болчихсон юм уу

    Хариулах
    • 103.9.90.100
      2025/02/06

      Эргүүтээд байгаач юу гэж тэгдэг юм төрсний гэрчилгээ улсын бүртгэл нас тоолсон тэмдэглэл, мэдүүлэг зэргээр л тогтооно ш дэ юм мэдэхгүй туйлширчих юмаа.

  • 66.181.181.32
    2025/02/06

    Шүүх биш, прокурор хэрэгийг хэрэг биш болгодог юм байна. Би зөв ойлгосон байна уу.

    Хариулах
    • 45.117.35.41
      2025/02/06

      энэ тохиолдолд яг тийм байна даа

  • 122.201.31.141
    2025/02/06

    Энэ бас охин биш хүүхэн юм бишүү

    Хариулах
  • 66.181.191.17
    2025/02/06

    Ymar humuujil geheerer huuhdee ingej humuujuuldeg bnaa

    Хариулах
  • 110.14.132.156
    2025/02/06

    Араатнууд л өсөж өндийгөөд байна даа, харамсалтай.

    Хариулах
  • 103.168.34.41
    2025/02/06

    Цагдаагийн байгууллага eрдөө үнэн зөвөөр хэрэг шийдэхийг хүсэхгүй болчихсон. Эзэн холбогдогч нь тодорхой, өгсөн, авсанаа хэн хэн нь хүлээсэн, риг дугаар, овог нэр, хаяг тодорхой, зээлэх нэрээр тэтгэврийг нь авахуулаад алга болсон. Олж өгьe, хайя, ажиллагаа хийe гэж eрдөө хичээхгүй, хөгшин хүнийг хохироогоод л байгаад байна. Хуулийн мэдлэггүй ч хэнд ч тодорхой хэрэг байхад. Өрөөгөөр дүүрэн л байцаагч нар цаасанд дөрөгдсан, утсаа үзсэн хүмүүс л байх! Шөардлага тавихаар дээр, доргүй дүргүйцнэ, ялтан шиг харьцах санаатай, дунд хуруу байлгүй !!!

    Хариулах
  • 59.153.113.124
    2025/02/06

    Рээл харуульд идэгдсэн Манай хуулийнхны л буруу.

    Хариулах
  • 202.126.91.87
    2025/02/06

    Халиунаа ч аймар даа.

    Хариулах
  • 66.181.188.167
    2025/02/06

    Хуучин Хүүхдийн колонид явуулдаг байсан тэр нь байхгүй болсон юм байхдаа

    Хариулах
  • 103.242.47.78
    2025/02/06

    Зөв.мн энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдтэл нь яваарай гэж хүсч байна.

    Хариулах