​О.Алтангэрэл: Хохирогчдын мэдээллийг цагдаагийн алба хаагч задруулсан бол удирдлагуудад нь хариуцлага тооцно

Х.Есү
3 цаг 20 минутын өмнө

Амиа алдсан гэр бүлийн зургаан хүний мэдээлэл цахим орчинд ил болсон асуудлаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийж байна. 

О.Алтангэрэл: "Харамсалтай хэрэг гарч, нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлж байна. Гэр бүлээ алдсан О.Одбаяр нь албан үүргээ үлгэр жишээ хааж байсан сайн цэрэг. 

О.Одбаярыг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаалах болно. Тэр хүний эрхийг зөрчсөн ямар ч зөрчил гаргуулахгүй. Байлдагч О.Одбаяр нь үлгэр жишээ алба хаагч. Байлдагч оргосон юм уу ямар нэг зөрчил гаргасан зүйл огт байхгүй. 

Хүүг хохирогчоор тогтооно. Хэрэг гарсан үед хүү цэргийн алба хааж байсан учир шууд хохирогчоор тогтоох боломжгүй байсан. Одоо О.Одбаярыг хохирогчоор тогтоож хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгана. 

Хохирогчдын хувийн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ бол Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн асуудал. Энэ мэдээлэлд дурдсан зарим нэг мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байхгүй үнэнтэй нийцэхгүй мэдээлэл байсан. Амиа алдсан эмэгтэй архины хамааралтай байгаагүй. Албаар тараасан гэж үзэж байна. Тиймээс албан тушаалынхаа хүрээнд олж авсан мэдээллийг задруулсан бол эрүүгийн хуулиар тав хүртэлх жил хорих ял онооно. 

Өнөөдөр ийм хүнд нөхцөлд байгаа тэр хүү хамаатан саданд энэ нь маш хүндээр тусна. Албаны журмаар олж авсан мэдээллээ цацсан бол гэмт хэрэг шүү. Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулсан. Цагдаагийн байгууллага уг хэргийг илрүүлэхийн төлөө бүх хүчээрээ ажиллаж байна. Мэдээлэл хийсэн хүүг бид хамгаална. 

Хэрвээ цагдаагийн алба хаагч тус мэдээллийг задруулсан бол алба хаагчид болон цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад хариуцлага тооцно" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна