М.Нарантуяа: Хэнбугай нь ч огцроод нас барсан хүмүүс эргээд босоод ирэхгүй. Дараагийн ээлж л гарч ирнэ

С.Гандэлгэр
3 цаг 5 минутын өмнө

БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан иргэд олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсээр байна.

Гэхдээ үнэхээр гайхах юм. Ердөө саяхан шүү дээ. Энэ 7 хоногийн эхний 2 өдөрт буюу 2/3,4ны өдрүүдэд Утааны Хяналтын Ерөнхий Сонсгол Төрийн Ордонд явагдхад сайжруулсан түлшний угаарын улмаас нас барсан 700 гаруй хүн байна, хэд ч бай тэдний үлдсэн ар гэр бүлд Төр Нөхөн олговор олгох ёстой гээд би хэлсэн дээ! Тэгэхэд надруу юу гэж дайрлаа! Үхсэн хүнд мөнгө хэрэггүй, бид ч бас дам хордож байна бидний тухай ярь, халамж тараах гэлээ, бид тэр хүмүүст мөнгө өгөх гэж ажиллаагүй зэрэг айхтар харгис комментоор над руу өчнөөн дайрсан! Тэгж дайрч байхад нь цэрэг хүүгийн гэр бүл аль хэдийнэ буюу 1/27,28ны хавьд угаартаж нас барсан байсан байна! Тиймээс цэрэг залуу 1/29нд чөлөө аваад ирсэн байна! Зарим хүмүүсийн хайр халаг яг юун дээр байгаад байна. Хүний амь насаар улс төр хийвэл дэндүү увайгүй шүү! 

Жич: Хэнбугай нь ч огцроод эдгээр нас барсан хүмүүс хэн нь ч эргээд босоод ирчихгүй юм. Дараагийн ээлжийнхэн л гарч ирнэ! Тиймээс одоо цаашид нас барахгүй байх дээр шийдэлтэй ажиллах, хариуцлагажуулах асуудлыг чухалчлах, иргэд олон нийт маань ч бас аливаа санаа агуулсан эх сурвалж тодорхойгүй хуурамчаар үйлдсэн мэдээлэлд пүү паа гэж хуйлрахгүй байж бодит мэдээлэлд нь анализ хийж хариуцлага нэхдэг байгаасай!



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.76
    57 минутын өмнө

    Коммунист яргачин МАН -ын нүүрсний хогоор далдалсан химийн зэвсгийн чимээгүй аллага үргэлжилсээр . . .

    Хариулах
  • 66.181.178.89
    43 минутын өмнө

    Үнэн л дээ. Гишүүд гэхээр л бүгдийг л үзэн ядья гэдэг өнцгөөр биш хэн юу хийж хэлж байгаад анхаарч ул суурьтай хандмаар байна ш дээ. Үе үеийн ерөнхий сайд нараас Оюук л арай илүү юм хийгээд олигорхуудтай үзэлцээд байх шиг. Зарим яамдууд яах аргагүй хүчгүйдээд тохиролцоогоор нөгөө л гарууд сайд болоод байна л даа. Энэ гэхдээ эхлэл шүү дэмжих л хэрэгтэй. Нара зөв л зүйл хэлсэн

    Хариулах
  • 59.153.113.34
    1 цагийн өмнө

    үхсэн.хүн босохгүй ХОХЬ нь чимээгүй бай!! гэж байна Эмэгтэй хүн байж Яасан хатуу сэтгэл вэ!! Чиний дүү нар ээж чинь бол чи ЯАХ вэ!!

    Хариулах