Ц.Мөнхтуяа: Байрыг хүүхдүүдэд шилжүүлж өгнө. Үгийн алдаа гаргасан нь миний буруу болжээ

С.Гандэлгэр
2025/02/10

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа одоогоос гурван жилийн өмнө олон нийтийн хандиваар орон сууцтай болсон дөрвөн хүүхдийг байрнаас нь хүүхдүүдийг хөөж гаргаад ядарсан багшаа оруулчихна шүү" гэж ярьж буй бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа юм. 

Ц.Мөнхтуяа багшаар ажиллаж байхдаа буюу 2022 онд бүтэн өнчин дөрвөн хүүхдийг байртай болгох хандивын аяныг эхлүүлж, олон нийтийн дэмжлэгээр хоёр өрөө байр авч өгсөн тухай мэдээлэл цахим орчинд гарч байв. 

Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа тухайн байрыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлж өгөөгүй талаар иргэн н.Идэржавхлан цахим хуудсандаа бичсэнээр олон нийтийн анхаарлын төвд ороод байна. 

Багш нар болон олон нийтийн хандивын мөнгөөр авсан орон сууцыг бусдын нэр дээр шилжүүлсэн, хүүхдүүдийг хөөж гаргана хэмээн ярьсан асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай холбогдож тодрууллаа.

Тэрбээр "Хуульч маань худал мэдээлэл түгээсэн асуудлыг хууль шүүхээр нь шийдье гэж байгаа юм. Хүүхдүүд одоо байрандаа байгаа. Тухайн бичлэг дундуур хоёр хүн хэрүүл хийж байгаад би үгийн алдаа гаргаад "Болохгүй байгаа бол нэг ядарсан багшдаа өгчихье" гэсэн нь миний буруу болжээ. Хүн үгийн алдаа гаргадаг шүү дээ. Би ямар булаагаад авчихсан байгаа биш.

н.Идэржавхлан гэх залууг би судлаж үзсэн. Улс төрийн зорилгоор л ашиглаад байх шиг байна. Тэр залуу чинь дүүгийнхээ байрыг л өгчихсөн байхгүй юу. Тэгээд л байраар шалтаглаад яг яах гээд байгаа юм бол гайхаад л байна. Хүмүүс ч муухай л байдаг юм байна.

Одоо тэр байрыг зарахгүйгээр гэрээ хийж, дөрвөн хүүхдийн том охины нэр дээр шилжүүлэх ажлыг хийнэ. Охин байраа зарчихвал гурван дүү нь гудамжинд гарах вий л гэж би санаа зовж байна.

Би хүний төлөө бодоод байдаг, хүмүүс тэрийг нь эргүүлээд буруутгаад байдаг. Үгийн алдаан дээр ажиллаад л дайрчихдаг юм байна шүү дээ. Аймшигтай. Надад ямар ч буруу байхгүй. Би ямар тэр байрыг нь өөр дээрээ аваад идчихсэн биш. Байрных нь мөнгөнөөс 20 гаруй сая төгрөг дутуу гээд байгаа. 100 сая төгрөгөөр тэр байрыг авсан 76 сая төгрөг цуглаад 24 сая төгрөг дутуу байсан юм.

Тэр 24 сая төгрөгийг би хүнээс зээлээд тэр хүний нэр дээр барьцаанд өгчихсөн юм. Мэдээж тэр хүн мөнгөө нэхнэ шүү дээ. Тэгээд түр зуур тэр хүний нэр дээр байж байгаад одоо 24 сая төгрөгийг нь би өгөөд гэрчилгээг нь авах гээд мөнгө хайгаад л явж байна. Би өөрөө 24 сая төгрөгийн өрөнд орчхоод явж байна. Яг үнэндээ би өөрөө л өрөвдөлтэй байдалд орж, элдвээр хэлүүлээд явж байна шүү дээ. Хүүхдүүдийг нь байрнаас хөөгөөд гаргачихсан биш. Надад бол буруудах юм юу ч байхгүй. Худал мэдээлэл түгээсэн гээд шүүхэд өгөхөд л би ялна. Тэр хүмүүс шүүхийн хариуцлага хүлээнэ биз." гэх тайлбарыг өглөө.



Сэтгэгдэл (41)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.106.152
    2025/02/11

    Ийм балай авгайг УИХ -аас зайлуулж татах хэрэгтэй. Тэр байрнаас ашиг гаргах гэж оролдож л дээ, чааваас. Шал худлаа жүжүглэх юм. Надад ямарч буруу байхгүй гэж ярьж байгаа хүн хэзээч засрахгүй шуналтай авгай мөн.

    Хариулах
  • 103.168.34.92
    2025/02/11

    shunal chini naad urt hoshuugiin chini tairah tsag irnee .hu

    Хариулах
  • 59.153.113.152
    2025/02/10

    Өөрөө буц буц тэр өөрийнхөө хэлснээр өөрөө яваг дээ

    Хариулах
  • 103.212.162.120
    2025/02/10

    Bairandaa dulaan suugaa huuhduudees ni asuusan ni deer shdee… yu bolj bn yaj bn asuudal bn uu bair or zeelend bgaa gj hvn amitan irsen uu mungunii holbootoi hardlaga serdleg bn uu geed yu ch medehgvi hvn doromjlood taashaaal medreed suuh ymdaa yaana daa heduulee yaj hugjinoo l gej bodoh ym daa burhan mne

    Хариулах
  • 51.158.245.176
    2025/02/10

    ичсэн хүн ,хүн ална гэгчээр шүгэл үлээсэн 1 багшаар туг тахих нь дээ...СУДЛАЖ ҮЗСЭН ч гэх шиг өөрийгөө ТӨР ГЭЭД бодчихсон БЛАВГАЙ л байна .гишүүн байх эрх байна уу даа.

    Хариулах
    • 172.99.189.35
      2025/02/10

      Харин тиймээ өөрөө юучгүй байж 24саяын өрөнд ороод хүүхдүүдтйг байранд орууллаа юу. Тэр хандивт нэгдэж байсан үйл явцын одоо ч санаж бна энэ эмэгтэй өөрийн фб дээрээ уриалж идэвхжүүлж байсан нь үнээн гэхдээ өөрөөсөө 24 сая гаргаж бгаан юу л бол хха. Тухайн шед байрны мөнгө бүрдсэн гээд л хандив зогссон байх учиртайсан

  • 202.126.91.22
    2025/02/10

    Ариухан нэртэй болох гээд ядчихсан балаа юм.

    Хариулах
  • 103.10.21.58
    2025/02/10

    Ёстой хүний хайлан юм байна шт кккк.гуцалгүй тэр байрыг нь өг малаа

    Хариулах
    • 202.9.40.122
      2025/02/10

      Мартагдуулж байгаад авчих санаатай үйлдэл л байна шдээ!!!!

  • 202.126.91.49
    2025/02/10

    Багш байхдаа сурагчтайгаа явалдаад шившиг болсон авгай. Нөхөр сүүдэргүй боовны эрлэг тэмбүүтэй

    Хариулах
    • 122.201.19.99
      2025/02/10

      nuguu tembuutei gej yarigdaad baidag chin ene yumuu

  • 122.201.31.118
    2025/02/10

    Яана даа хүмүүсээ бид ийм л нөхдүүдийг залсан байх юмаа .Төрийн хүний амнаас хариуцлаггүй үг гарах есгүй .Гадаадад хэлсэн үгнээсээ болж огцордог хариуцлага хүлээж байгаа нь харагдаж л байдаг даа

    Хариулах
  • 124.158.108.179
    2025/02/10

    эргүү хог юм даа

    Хариулах
    • 139.5.218.15
      2025/02/10

      АН-нхан дунд энэ бүү хэл хачин үг хэлдэг хүмүүс байж л байдаг. Сүйд. Болж гэнээ.

  • 202.179.25.120
    2025/02/10

    Багш хүн байж харьцаа байхгүй хүнийг өөрөөсөө доорд үздэг дээрэлхгүй ийм хүнийг их хуралд оруулсаныг гайхаад бга юм тэнэг хүүхэн

    Хариулах
  • 202.9.46.191
    2025/02/10

    Багш нарын нэрээр улс төр хийж гишүүн болтолоон явлаа шүү дээ энэ авгай. Анх ямар л юм байлаадаа өмсөж зүүсэн нь хүртэл.

    Хариулах
  • 202.9.46.191
    2025/02/10

    Угааса л нэг хачин юмыг яах гэж УИХ гишүүн болгодог байнаа.

    Хариулах
  • 202.21.118.125
    2025/02/10

    Хөгийн авгай

    Хариулах
  • 66.181.177.79
    2025/02/10

    Хаха харах царайны гачин авгай бна.яг үг алдаад тэгж хэлсэн байхаа чи

    Хариулах
  • 103.57.93.179
    2025/02/10

    Хээцс. Үгийн алдаа! Энэ хүүхэн байтугай Монгол төрийн хамгийн өндөр албан тушаал хашиж буй амьтаныхаа ярьж хэлэхийг анзаар! Ёстой хошного улайна гэдэг болох юм даа!

    Хариулах
  • 66.181.182.76
    2025/02/10

    Шоронд шороонд булагдсан хүнийхээ нэрийг н хэлчих

    Хариулах
  • 122.201.31.3
    2025/02/10

    олон дүүтэй охин хүүхэд юу гээд л байраа зарах гээд явж байхав дээ энэ хүнийг бол гайхаж л явдаг 2 нүүртэй

    Хариулах
  • 59.153.86.117
    2025/02/10

    Hvn yu gd l 24say togrogoo awahgvi odoo boltol yawah bilee dee.tgd haritsaad ogood bhdaa yadgiin.76d ni taarsan bair awch ogohgvi yasiin

    Хариулах
  • 66.181.184.230
    2025/02/10

    Луйварчин юмуу? Тухайн үед байрны мөнгө хүрээгүй бол дахиад тэд дутлаа гэхгүй барьцаанд тавьж байдаг өөрөө төлөхгүй юм бол яах гэж барьцаанд тавьсан юм?!! Наад хүүхдүүд чинь яаж төлнө гэж барьцаанд тавив? Эсвэл хэн нэгэнтэй тохироод байрыг өрөнд оруулах замаар авах гэж ийм дутуу юм хийсэн юмуу? Хүмүүс чамд итгээд мөнгө шилжүүлж , ер нь яг хэд цугларсан юм харчих юмсан!! Чамд ярьж байгаа хандлагыг чинь хархад итгэл төрөхгүй хүн байнаа!!

    Хариулах
    • 103.212.162.120
      2025/02/10

      Hunees zeeleed. Zeelsen hvniihee ner deer shiljuulsen bsan gj bhad baritsaand tawisan ntr geed haanaas ni yu olj unshaad bdgiin be hhhhhhha

  • 66.181.189.100
    2025/02/10

    Тэнэг хүний дуугүй нь сүртэй гэж чимээгүй баыж чадахгүй олон юм хуцаж байж хандивын мөнгө идсэн нь илэрч бас ёроолгүй т1 авгай гэдгээ таниуллаа

    Хариулах
  • 122.201.31.173
    2025/02/10

    Багш нарын нэрээр улс төр хийж амьдардаг бж өөрөө улс төржүүлж бна гэж хэлж бдаг даналзуур авгай ына шт

    Хариулах
  • 66.181.161.141
    2025/02/10

    Үгийн алдаа хэн ч гаргана. Зөв үйлдлийг хэн бүр хийж чаддаггүй шүү. Хийсэн нэгнээ ингээд хэмлэж суухаар төрөө удирдаж чадахгүй байгаа түм түмээр нь идэж суугаа нөхдүүдрүү дайрсан дээр дээ

    Хариулах
  • 66.181.161.111
    2025/02/10

    Baij bgani asudsltail,hovchin herulchin,zsvasn yumnudl garch bh bn

    Хариулах
  • 66.181.178.183
    2025/02/10

    22 онд 2өрөө байр арай ч 100 сая хүрээгүй байсан шүү

    Хариулах
    • 103.212.162.120
      2025/02/10

      Aaa hahahaha 100 baitugai bsna shd ho

    • 66.181.161.34
      2025/02/10

      За зүгээр байгаарай.2 хон жилийн өмнөх юм ярьж бна.100 сая гарантай бсан шүү

  • 103.212.162.146
    2025/02/10

    Хүний төлөө яваад өөрөө бурууддаг муухай ч нийгэм юм доо. Нэр дээр нь шилжүүлээд орхичих оо. Яаж ийхээ өөрсдөө мэднэ биз. Тэр ivoice сайт угаасаа Идэржавхлан аваад л өдөржин явсан. Сайтууд 2 талын тэнцвэртэй мэдээлэл хүргэж баймаар юм. Албөар муухай харагдуулах гэж хачин бичлэг зураг оруулаад.

    Хариулах
  • 103.168.34.92
    2025/02/10

    shudraga hun anhnaas n bairiig huuhdiin ner deer uguhgui yagaad iim asuudal bolov ? tuhai ued tolgoid n yu ergeldej baiv ?

    Хариулах
  • 59.153.86.156
    2025/02/10

    Яг юу болоод байгааг юу ч мэдэхгүй байж тролл хийгээд тэднийг дагаж намираад байгаа хүмүүс энэ нийгмийг их л буруу тийш нь авч яваад байгаа юмдаа. Үнэн үргэлж ялдаг гэдэгт би итгэдэг. Гишүүнийг бухимдтал дүү нараа хоолтой хоолгүй орхиод ирэхдээ ирэхгүйтэй байгаа охинд ээж шиг нь хэлээд өгөх хүнгүйг далимдуулж толгойг нь эргүүлэхээ болимоор байна аа

    Хариулах
  • 202.55.188.113
    2025/02/10

    Мөнхтуяа багш болон МБНҮЭХолбооны гишүүн багш нарын дэмжлэг тусламжтайгаар Монголын мянга мянган багш нар сэтгэл зүтгэл гаргаж хандив цуглуулж өгсөн байдаг.Хүний төлөө чөмгөө дундартал зүтгэчихдэг одоо хэл амаа билүүдсэн хэдэн хорчин хүмүүсийн бай бантан болох ёсгүй шүү олон хүмүүсийн сэтгэл оршиж байгаа.Ийм хачин юм сэдээд атаархаад улс төрүүлээд байх шаардлагагүй хэрэв асуудал хүндэрвэл Монголын багш нар дуугарахад бэлэн шүү.Би ч гэсэн цалингаасаа хандив өгсөн.

    Хариулах
  • 66.181.181.176
    2025/02/10

    Уг нь байрны л асуудал юм байна. Өөрөө ороод суучихсан бол өөр асуудал, ирээдүйд хүүхдүүдэд хэрэгтэй гээд 2 өрөө болгосон нь буруу байж, өөрөө өрөнд орон байж, 100 саяар 2 өрөө байр авчээ гэж ойлголоо, байрны асуудлаас гадна 3 хүүхэд, 1 насанд хүрсэн эмэгтэйн нийгмийн асуудалд анхаарна гэдэг хэн хүний санаа тавихад ч хэцүү. Дүү нараа хаяад тэнээд явчдаг сураг гарч л байсан, одоо бас төрсөн гэж байгаа 5 хүн дээр нь нөхөр нь мэдээж байгаа биз. Үлдсэн мөнгийг нь зээлсэн бол гэрчилгээг нь зөрүүлээд мөнгө өгсөн хүн нь авна, өөр яахын.

    Хариулах
  • 103.212.116.212
    2025/02/10

    Нэг хүний нэр дээр биш 4 хүүхдийн нэр дээр шмлжүүлэх нь зөв шүү

    Хариулах
  • 103.14.36.38
    2025/02/10

    Хийсэн нэгнээ хэмлээд суух дуртай монголчуудын зан л даа.Мөнхтуяа багш хэзээний л шударга, олон хүн гэрчилнэ дээ.

    Хариулах
  • 202.21.111.11
    2025/02/10

    Хүүхдүүдэд байрыг нэр дээр нь шилжүүлж өгсөн нь дээр дээ

    Хариулах
    • 139.5.218.15
      2025/02/10

      Бусад 3-г хамтран эзэмшигчээр оруулж болноодоо