Согтуурсан үедээ эмэгтэй найзынхаа толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээ

Х.Есү
13 цаг 38 минутын өмнө

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулсан хэрэг цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгджээ. 

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр 29 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ зүс таних М-тэй зодолдож баруун хөлийг хугалсан мөн 29 настай эрэгтэй Л нь хамт архи ууж байсан эмэгтэй А-гийн толгой руу төмрөөр цохиж гэмтээжээ. 

Иргэн Г нь найз болох Б-д зодуулж үүдэн шүдээ хугалуулсан гэх зэрэг 18 гэмт хэрэг бүртгэгджээ. 

Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдах зэрэг асуудлаас үүдэн гарч байна.

Иймд иргэн та ганцхан хормын уураа тэвчиж, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж бие биедээ хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэснээр эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэх эрсдэлээс сэргийлж болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    7 цагийн өмнө

    Tsagaan Saraar olon honog amarval yuu l bol dog bol doo Tur irgediin he arhi uuh erhend haldlaa gej medegdel hiideggui"Tuvshee"-t ie baihad uu has ch yaahav dee Tsagaan sariig arhigui temdegleh talaar amangaih hun alga uuts avah munge ni hurehgui baigaa "gachigdal"-iig surtalchilahaas bus heden tugteg arhind zartsuuldag ve? gej a suuh setguulch alga daa Muu muuhaitai ni notsoldoj yavdagaaraa tsagdaa l anhaaruulga seremjluulge gargah yum nemer. Ch alga daa

    Хариулах