Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж, Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын хил холболттой холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын хил холболтод нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн гурван цогц асуудал байгаа. Дээрх ажлууд гарын үсэг зурмагц зэрэг хэрэгжинэ. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл олгох асуудал байна гэдгийг залруулаад харилцан ашигтай, хуулийн дагуу өөрчлөлтүүдийг хийсэн.
МД.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүд гэрээг сайжруулах тал дээр саналаа хэлсэн. Үүнтэй холбогдуулан гэрээнд Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой тодорхойгүй байсан заалтыг зассан." гэдгийг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна