Айлын зуслангийн байшингаас хонины ууц, үхрийн өвчүү зэргийг хулгайлжээ

Х.Есү
5 цаг 16 минутын өмнө

Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, Энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 тооны үхрийн мах алдагдсан байна”, 

02 дугаар сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг  шалгахад 1 ширхэг хонины ууц, 2 ширхэг мөнгө аяга алдагдсан байжээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас хэргийг  шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.14
    3 цагийн өмнө

    Ямар аймаар хэрэг вэ.

    Хариулах