Т.Даваадалай: Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана

Х.Есү
6 цаг 4 минутын өмнө

Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд буй. 

Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Монцемент" ХХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцов. "Монцемент" ХХК-ийн удирдлага Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна