"Монголын Ромео" нэрээр үзэгч олондоо танигдсан УДЭТ-ын жүжигчин Отгоны Гэрэлсүх сар шинийн босгон дээр Монгол Улсын гавъяат жүжигчин /МУГЖ/ хэмээх эрхэм хүнтэй цолоор шагнууллаа. Түүний баярт мөчийг хуваалцаж, товчхон ярилцсанаа хүргэж байна.
-Туурга тусгаар Монгол Улсынхаа төр засаг, түмэн олонд үнэлэгдэж Монгол Улсын гавъяат жүжигчин цол хүртсэндээ туйлын их баяртай байна.
-Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ, миний ард үргэлж өмөг түшиг болж байдаг хань ижил, үр хүүхэд, ах дүү, садан төрлүүддээ баярлалаа. Аав, ээжийн минь нутаг Булган, Баян-Өлгий аймгийн нутгийн зон олон, нийт Монголын ард түмэн, үзэгчиддээ хязгааргүй их баярлаж байна. Надтай бүх цаг үед ажиллаж байсан уран бүтээлчид болон УДЭТ-ийн хамт олондоо талархаж байна.
-Та урлаг соёлын салбарт та хэдэн жил ажилласан бэ?
-Анх 1987 онд 14 настай байхдаа “Монгол кино” үйлдвэрийн бүтээл н.Дамдинсүрэн найруулагчийн бүтээл “Амьдралын нахиа” УСК-нд тоглож, урлагийн гараагаа эхэлсэн. Одоо бараг 40 орчим жил болж байна. Театрын хувьд 1996 онд Найдандорж найруулагчийн Ромео Жульетта жүжигт Ромеод тоглосноор эхэлж байлаа.
Ийм том цол хүртэнэ гэж бодсонгүй. Урдах ажлаа л хичээж, хүнд хэрэгтэй ариуслыг ухаарлыг хүргэх юмсан л гэж хичээж явдаг. Өнөөдөр улсынхаасаа Ерөнхийлөгчөөс энэ сайхан цол тэмдгийг хүлээж авах нь бидэнд илүү их зүйлийг хийж бүтээгээрэй гэж байна хэмээн хүлээн авч байна. Соёл, урлагийн салбарынхан бидэнд хийх зүйл их байгааг ухаарч авлаа.
-Та баярт мөчөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцмаар байна вэ?
-Гадаа ээж минь хүлээж байгаа. Өглөө би аавынхаа зурганд мөргөсөн. Төрүүлж өсгөсөн аавдаа их талархаж байна. Миний аав бол их сайхан нутгийн хүн. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Алтан таван Богдын Тува, Урианхай хүн байдаг. Аавдаа их талархаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна