"​Салхи" хамтлаг гуравдугаар сарын 8-нд "Мартагдашгүй хайр" тоглолтоо хийнэ

Zuv.mn
6 цаг 42 минутын өмнө

 "Салхи" хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан тоглолт хийхээр болжээ. Тоглолт гуравдугаар сарын 8-нд "UG arena"-д болох бөгөөд "Салхи" хамтлагийн бүх цагийн үеийн уянгын дуунууд энд эгшиглэнэ.

Тэд энэ удаагийн тоглолтоо анхны уран бүтээлүүдийн нэг "Мартагдшгүй хайр" дуугаараа нэрлэжээ.
"Хөөрхөн охин”, “Хагацал хүсээгүй хайр”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”, “Нандин хайр”,
“Хайрын тухай яримааргүй байна”, “Дурсамж”, “Үггүй бороо”, “Би чамайг хэнд ч өгч чадахгүй”,
“Гоо бүсгүй”... зэрэг уянгын дуугаараа амьдралын олон өнгө өнгийн дурсамжтай тань үргэлж хамт
байсан “Салхи” хамтлаг таныг дуулж, уярч, догдолж байсан дурсамж бүртээ тухлан саатахыг урьж
байна.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд,
Guest Artist:
FREEZONE
EGSHIGLEN
Тасалбарын төрөл:
Энгийн тасалбар - 89,000₮
Т Сектор Ширээ /4 хүн/ - 1,000,000₮ /wine, soft drink, appetizer/
E Сектор Ширээ /6 хүн/ - 1,500,000₮ /wine, soft drink, appetizer/
VIP өрөө /15 хүн/ - 4,000,000₮ /wine, soft drink, water, share food/
Та бүхэн https://www.ticket.mn/event/24... холбоосоор тоглолтын тасалбараа авах боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна