Комедиан Н.Амаржин "Ноорог" цахим хуудсыг эрхэлдэг залууст үүссэн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Өнгөрсөн сонгуулийн талаар баримт дэлгэхтэй холбоотойгоор өчигдөр шөнө Ноорог хуудасны залуусыг эрүүдэн шүүсэн байна. Эм Си Эс-ийн тролл гэж байна.
Нэгдүгээрт, нэртэй, устай хэвлэл мэдээллийн байгууллагыг тролл гэдэггүй юм. Хоёрдугаарт, олон жилийн ял тулгаж, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, айлган сүрдүүлж байгаа явдал гэж харж байна.
Энэ бол ардчиллаас ухарч, дарангуйллын дэглэм рүү явж буй байдал. Тийм учраас иргэн хүний хувьд санаа зовж байна. Сонгуулиар ч татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулдаж байгааг ил тод хэлж байлаа. Асар их үнээр олж авсан ардчилал, эрх чөлөөгөө алдаж болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна