БНХАУ төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэд их хэмжээний мөнгөн тэтгэлэг өгөхөөр болжээ.
“Кхмер таймс” / https://www.khmertimeskh.com/501654838/generous-childcare-subsidies-rolled-out-across-china-in-birth-boost-effort// цахим хуудаст мэдээлснээр, БНХАУ-ын ӨМӨЗО-нд энэ долоо хоногоос эхлэн анхны хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 10,000 /1400 орчим ам.доллар/ юанийн тэтгэлэг олгох юм байна. Хоёр дахь хүүхдээ төрүүлбэл таван нас хүртэл нь, гурав дахь хүүхдээ төрүүлсэн бол 10 нас хүртэл нь энэхүү тэтгэлгийг жил бүр авах аж. Энэ нь БНХАУ-ын бусад мужид тогтоосноос бараг хоёр дахин их байгааг мэдээлэлд онцолжээ.
БНХАУ төрөлтийг ийнхүү дэмжиж, их хэмжээний асаргааны тэтгэлэг өгөхөөр болсон нь яг одоо урд хөршид ярианы сэдэв болж байгаа талаар мэдээнд дурдсан байна. Тодруулбал, гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд өгөх хүүхэд асаргааны тэтгэмжийн нийт хэмжээ 14,000 ам.долларт хүрсэн нь олныг гайхашруулж байгаа юм байна.
“Улсаас боломжийн хэмжээний асаргааны тэтгэмж олгохоор болсон нь хоёр дахь хүүхдээ төрүүлэх эсэхдээ эргэлзэж байгаа хосуудад шийдвэрээ гаргахад нь том нөлөөлөл үзүүлнэ” гэж Хөх хотын оршин суугч 30 настай Ян Лишин гэх эмэгтэй ярьсныг мэдээлэлд мөн багтаасан байна.
Энэ сарын эхээр нээгдсэн Хятадын Парламентын чуулганаар төрөлтийг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих шийдвэр гарсан бөгөөд амьдрал дээр хэрэгжиж буй нь энэ юм байна. Төрөөс зөвхөн хүүхдийн асаргааны мөнгийг нэмэгдүүлээд зогсохгүй стандартад нийцсэн хүүхэд асрах газруудыг байгуулж өгөх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.33
Хятад улс шиг ингээд байж байх байлаа.дэлхий даяар тархсан одоо сүрэг сүргээр нь араас нь явуулна даа яг жоом харх шиг үүрлэнэ дээ
Хариулах66.181.161.107
waaw Manai ulsad ene heregjehguim baihda
Хариулах