АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсынхаа нутаг дэвсгэрт нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэр барихыг зөвшөөрчээ. Тэрбээр энэ талаараа өөрөө олон нийтийн сүлжээнд мэдээлсэн бөгөөд "Байгаль орчны хэт даврагчдын гарт олон жил барьцаалагдсан” нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчний үйлдвэрийг суллаж, дахин барих зөвшөөрөл олгож байна” хэмээн зүйрлэл ашиглан тодотгож бичсэн аж.
Тэрбээр “Бусад улс орнууд, тэр дундаа БНХАУ өмнө нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд барьж, өгөөжтэй ажилладаг байсан. Тиймээс би улсынхаа нутаг дэвсгэрт цэвэр нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхийг зөвшөөрч байна” гэж тэрбээр шийдвэрээ тайлбарлажээ.
АНУ Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Барак Обама, Жо Байден нарын үед уур амьсгалын өөрчлөлт /Эхлээд дэлхийн дулаарал гэж байсан ч дэлхий дулаарч байгааг баталж чадаагүй тул уур амьсгалын өөрчлөлт болгож өөрчилсөн/ нэрийн дор АНУ-ын нутаг дэвсгэрт нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрийг хориглож, улмаар дэлхий даяар нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх гэх мэт хясан боолтын шалтгаан болсон. Бүр тодруулбал, нүүрсний нөөцтэй улс орнуудад тогтоон барих хэрэгсэл болж хувирсан байдаг.
Ардчилсан намын “Цэвэр, ногоон эрчим хүч” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 150 тэрбум ам.долларын татаас олгож, нүүрсээр ажилладаг эх үүсвэрүүдийг шахан гаргахыг чармайж байв.
Харин Д.Трампын бүрдүүлсэн танхимын Эрчим хүчний сайд Крис Райт ажлаа авсныхаа дараах бараг эхний ярилцлагадаа л цэвэр, ногоон эрчим хүч нь өндөр өртөгтэй тул тариф өндөр тогтож, улс орны эрчим хүчний системийн тогтвортой байдлыг алдагдуулж буй тул нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах ажиллагааг түр зогсооно гэж мэдэгдсэн юм.
АНУ-д өрнөж буй энэхүү үйл явц санхүүжилтгүй улмаас төслөө зогсоосон манайх шиг улсуудад аяндаа ашигтай нөлөө үзүүлж магадгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна