ХЭҮК: Өнчин хүүхдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлсэн ч, авч чадаагүй тохиолдол маш их байсан

Э.Намуундарь
9 цаг 45 минутын өмнө

ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлсэн дүн шинжилгээний дүгнэлтийг танилцууллаа.

Цалин тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмэгдүүлэх бодлогын дагуу энэ онд тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдийн тэтгэвэрийн доод хэмжээг 6 хувиар нэмэгдүүлж 397.5 мянган төгрөгт хүргэжээ. Мөн асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэн байна.

Гэвч  мөнгөн тэтгэмжээ авч чадаагүй  маш их  тохиолдол байгааг Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц хэллээ. 

Тэрбээр "Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн дагуу 18 хүртэл насны хүүхдэд тэжээгчээ алдсны тэтгэврийг олгох ёстой. Гэтэл тэтгэмжээ авах эрх үүсээгүй тохиолдол маш их байсан. Тиймээс тэтгэмжээ авч чадаагүй хүүхдүүдэд мөнгийг нь олгох арга хэмжээг Нийгмийн халамжийн сангаас авсан" гэв. 

Мөн түүний мэдээлснээр хагас болон бүтэн өнчин хүүхдийн бүртгэл, тоон мэдээллүүд зөрүүтэй байсан тул холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.75
    3 цагийн өмнө

    Arga bhguidee , huurhii unchin huuhduudiig ym medehguigeer n dalimduulj mungiig n luivarddag gishuun Munhtuya bil uu ? tuuntei ijil hulgaichuud ulun buus shig l shigdeed bg shuudee !

    Хариулах