Залуу жүжигчин Амартүвшиний Түвшинбаяр Японы Осака хотноо зохион байгуулагдсан 20 дахь удаагийн “Osaka Asian Film Festival”-д найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киноны гол дүрээр “Шилдэг жүжигчин” шагнал хүртжээ.
Шүүгчдийн комисс манай жүжигчнийг “...Хэнэггүй, тайван эр хүний зан чанарыг харуулсан. Тэрээр энэ нам гүм боловч харанхуй ертөнцөд дотоод мэдрэмжээ илэрхийлж, дүрийнхээ нарийн төвөгтэй байдал, ганцаардлыг гүн, гүнзгий илэрхийлж чадсан” хэмээн дүгнэсэн байна.
“Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль болох “Talling black night film festival”-д гранпри шагнал болон шилдэг зураачийн шагнал тус тус хүртэж, “Asian movie pulse” вэбсайтаас 2024 оны шилдэг 30 Ази киноны жагсаалтын 22 дугаарт бичигдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна