Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуг орхисон Э.Мичид, Б.Цэрэнтогтох, Б.Дэлгэрмаа нарын талаарх сонирхолтой БАРИМТУУД

Э.Намуундарь
Өчигдөр 14 цаг 10 минут

Тэнгисийн эрэг дээр халуухан охид залуустай, хүйтэн коктейль шимж, дурлалын сумаар бие биеэ харвахаас илүү эр зориг, гоо үзэсгэлэн, сэтгэлийн хат, булчингийн масс гээд хамаг нөөц бололцоогоо шавхсан шоуны оролцогчид олон давхар шүүлтүүрээр шүүгдэж, цөөн хэдэн өдөрт өөрийгөө таниулах хүндхэн үүргийг чадах чинээгээрээ биелүүлж байгаа билээ.

Дугаар бүртээ нууц санал хураалт явуулснаар залуус маань эхнээсээ шоугаа орхин гэртээ харьцгааж байна. Тэгвэл ээлжит шүүлтийн цаг ирж, шоуны сүүлийн дугаараас итгэмээргүй гурван оролцогч хасагдав.

1. Э.Мичид буюу MICHI

 Цахим сүлжээнд “Шүдний дагина” гэдгээрээ алдаршиж байгаа, хамгийн их фентэй болоод амжсан бүсгүй маань харамсалтайгаар хасагдсан. Залуусын зүрх сэтгэлийг хамгийн ихээр татаж буй Э.Мичид нь 29 настай, мэргэжлээрээ наймдах жилдээ ажиллаж буй туршлагатай эмч юм. Шоу цацагдсан төдийд л үзлэгийнх нь цаг дүүрч, завгүй ажиллаж байгаа.

Шинэ содон бүх зүйлд өөрийгөө сорьж, хос болсон хүнээ хэзээ ч уйдаахгүй гэж өөрийгөө тодорхойлсон бүсгүй маань хайртай болсон залуудаа бүх зүйлээ зориулж, нэг зорилгын төлөө хамт тэмүүлэх хүнээ хайж шоунд оржээ.

Догдолсон яахаа мэдэхгүй байгаа үедээ мэдрэмжээ дагадаг түүний хувьд олон ч залуусын хайрыг булаасан оролцогч байсныг үзэгчид нь ярьж байгаа юм.

2. Б.Цэрэнтогтох буюу TSEEGII

Гаднах төрхөөсөө илүү дотоод хүн нь олны сайшаалыг хүртсэн, булчинлаг, халуухан залуу маань шоугаа өндөрлүүлжээ. Түүний хувьд энэ жил 28 настай.

Одоог хүртэл яагаад сингл байгаагаа хэлэхдээ "Би хүртэх ёстойгоо л хүртэж байгаа байх" гэж хөнгөхөн хошигноод авсан билээ.

Түүний шоунд орсон шалтгаан нь амьдралдаа шинэ түүх дурсамжийг бүтээх зорилготой байсан бол оролцогчдын саналаар хамгийн хүчтэй, энергитэй залууг хаслаа гэсэн шүүмжлэл цахим сүлжээг “гацааж” байна.

Эр хүнд байх 21 шинжийг өөртөө агуулсан Б.Цэрэнтогтох маань хасагдсан ч жинхэнэ хайртайгаа учрах байсан биз ээ.

3. Б.Дэлгэрмаа буюу Diana

Бяцхан гүнж мэт гэрэл цацруулсан оролцогч маань харамсалтайгаар шоугаа орхисон ч тун богино хугацаанд олны хайрыг татаад авсан.

Б.Дэлгэрмаагийн хувьд энэ жил 22 настай. Олон улсын харилцааны төгсөх курсийн оюутан охин юм. Хичээлийнхээ хажуугаар англи хэлний чиглэлээр зургаа дахь жилдээ багшилж байгаа. Завгүй амьдралын хэв маягтай түүний хувьд шоу өөрийгөө сорих нэг том боломж гэж үзээд оролцжээ.

Одоог хүртэл сингл байгаа шалтгаан бол өөрийнх нь шалгуурт нийцэх залуу гарч ирээгүй байгаа гэдгээ тодотгож байв.

Үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн олон оролцогч хасагдсан ч дараа дараагийн шинэ дугааруудад илүү сонирхолтой хүмүүс орох биз ээ.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.69
    Өчигдөр

    Хамгийн хөөрхөн нь хасагддаг.

    Хариулах
  • 139.5.219.219
    Өчигдөр

    Цээгий хам гийн зөв залуу байлаа. Энэ нэвтрүүлгээс хосоо олно гэж байгүй ээ. Цээгий одоо жинхэнэ үнэд орно

    Хариулах