Амирреза Масуми: Ар, Өвөр Монголын бөхчүүдийг ялах зорилготой

Х.Батсайхан
18 цаг 18 минутын өмнө

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны энэ оны Ази тивийн АШТ өнөөдөр Йорданы нийслэл Амман хотноо эхэлнэ. Тус тэмцээнд хамгийн тод гялалзах оддын нэгт тооцогдож буй Ираны хүнд жингийн бөх Амирреза Масуми Валади тэмцээнд оролцож буй зорилгоо “Ар, Өвөр Монголын хоёр бөхийг ялах” гэж тодорхойлжээ. Дагестаны бөхийн холбооны цахим хуудаст энэ талаар мэдээлсэн байна.

Өсвөр үе, залуучуудын дэлхийн олон удаагийн аварга А.Масуми 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хагас шигшээд манай МУГТ М.Лхагвагэрэлд, хүрэл медалийн төлөө БНХАУ-ын ӨМӨЗО-ы бөх Бөх-Эрдэнэ нарт дараалан хожигдож, анх удаа иран биш бөхөд ялагдаж үзэж байсан юм.

Амиррреза Масумигийн аав нв ДАШТ-ий хошой медальт Фардин Масуми бөгөөд хүүгээ бөхөд оруулсан нь ийнхүү Ираны бөхийн ирээдүй гэж хэлэглдэх хэмжээнд өсөж бойжоод байна.

Амииреза Масуми энэ жил дотоодын өрсөлдөөнд дэлхийн аварга Амирхоссейн Зарег ялж, насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох зорилготой байгаа бөгөөд үүний тулд Азийн АШТ-д ялагдахгүй байх ёстой болоод буй юм.    

Дашрамд, Монгол Улсаас тус тэмцээнд  эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор 23 тамирчинтай оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Эрэгтэй

57 кг: Б.Мөнх-Эрдэнэ  61 кг: Т.Түвшинтулга 65 кг: Ц.Цогбадрах 70 кг: Т.Тулга 74 кг: Б.Батбаяр 79 кг: О.Сүлдхүү 86 кг: Н.Батбилгүүн 92 кг: Б.Бат-Эрдэнэ 97 кг: Г.Ганхуяг 125 кг: М.Лхагвагэрэл

Эмэгтэй

50 кг: Б.Мөнхнар 53 кг: Ч.Отгонтуяа 55 кг: Б.Отгонтуяа 57 кг: Х.Болортуяа 59 кг: Т.Алтжин 62 кг: С.Цэрэнчимэд 65 кг: Т.Энхжин 68 кг: Э.Дэлгэрмаа 72 кг: З.Болортунгалаг 76 кг: Э.Даваанасан

Сонгомол бөх

55 кг: М.Сумъяабазар 63 кг: Н.Ганбаяр 77 кг: Н.Оргил




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна