Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны Ази тивийн АШТ өнөөдөр Йорданы Амман хотноо сонгомол барилдаанаар эхэлнэ.
Бөхийн энэ төрөлд манай гурван бөх барилдаж байгаа бөгөөд оноолтыг танилцуулья.
55 кг-ын жинд Мөнхзаяагийн Сумъяабазар эхний тойрогт БНХАУ-ын бөх Юүн Лутай таарчээ.
63 кг-д Намсрайн Ганбаяр эхний даваанд БНСУ-ын Хан Жэ Чунтай барилдахаар болсон байна.
77 кг. Ням-Эрдэнийн Оргил Туркменистаны бөх Хеким Гурбанмурадовтой барилдахаар учраа таарчээ. Бид барилдааны үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна