“Амман 2025”: Монголын баг 10 медаль хүртлээ

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 01 минут

Бөхийн сонгомол, чөлөөт барилдааны энэ оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотноо болж, өчигдөр өндөрлөлөө. Тивийн шилдгүүд чуулсан уг тэмцээнд Монгол улс 23 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 10 медаль авсан амжилттайгээр тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд нэг мөнгө, гурван хүрэл хүртэж багийн дүнгээр Япон, Хятад, БНАСАУ-ын ард дөрөвдүгээрт орсон бол эрэгтэй чөлөөт бөхийн баг тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Иран, Япон, Казахстаны ард мөн дөрөвдүгээр байрт орлоо.

Багийн дүн /чөлөөт бөх, эр. Алтан медаль 25, мөнгө 20, хүрэл 15 оноо/


Багийн дүн /чөлөөт бөх, эм/


Тэмцээний хамгийн сүүлийн барилдааныг МУГТ М.Лхагвагэрэл Ираны залуу од Амирреза Масумитай хийж, мөнгөн медаль хүртсэнээр Тивийн АШТ хөшгөө хаасан юм. Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо энэ тэмцээний нэг онцлогоор хүч түрэн гарч ирж буй нэгэн үеийн Ираны залуусыг онцолжээ. Ираны залуус эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд дөрвөн алтан медаль хүртсэн юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна