А.Овечкин У.Гретцкигийн дээд амжилтад хүрэхэд дөрвөн шайб дутуу боллоо

Х.Батсайхан
Өчигдөр 16 цаг 01 минут

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон кэпиталз” баг “Баффало”-той тоглож 5:8-аар хожигдлоо. Гэхдээ багийн довтлогч Александр Овечкин нь ҮХЛ-ийн улирлын тоглолтод оруулсан шайбын тоог 890-д хүргэж, Уэйн Гретцкигийн “Мөнхийн” гэгдэж асан дээд амжилттай зэрэгцэхэд дөрвөн шайб, эвдэхэд таван шайб дутуу боллоо.

Улирлын тоглолт дуусахад одоо “Вашингтон”-д есөн тоглолт дутуу байна. 

Дашрамд, ҮХЛ-ийн захиргаа А.Овечкинийг дээд амжилт эвдсэн баяраа тэмдэглэх долоон минутыг гаргаж өгч байгаагаа мэдэгдсэн. Тэнцүүлсэн шайбыг ингэж тэмдэглэх боломж олгохгүй аж. Дээд амжилтыг ойролцоогоор дөрөвдүгээр сарын дундуур эвдэнэ гэж тооцож байгаа бөгөөд уг тоглолтод Уэйн Гретцки өөрийн биеэр очих юм байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.