Юрген Клопп Бразилийн шигшээ багийг дасгалжуулж магадгүй

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 29 минут

Германы Бундеслигийн “Борусси” Дортмунд, Английн Премьер лигийн “Ливерпүүл” багийг өндөр амжилтад хүргэсэн Юрген Клоппыг одоогоор ажилгүй байгаа билээ. Өнөө үеийн хөлбөмбөгийн хамгийн авьяаслаг мэргэжилтэн тэрбээр өнгөрсөн жил “Ливерпүүл”-ийг орхиж, нэг жил өнжөөд байгаа юм. Тэгвэл түүнийг хөлбөмбөгт нь буцааж авчрах ажиллагаа эрс эрчимжжээ.

Сэтгүүлч Грэм Бэйлигийн бичсэнээр, түүнд одоогоор гурван боломж байгаа гэнэ. Эхнийх нь “Реал” Мадрид. Юргенийг авах асуудал “Реал” Мадридын оффист эдүгээ ид яригдаж байгаа аж. Энэ нь багийн дасгалжуулагч Карло Анчелотти Бразилийн шигшээ багийг дасгалжуулж магадгүй байгаатай холбоотой.

Хоёр дахь нь, Юрген өөрөө ч Бразилийн багийг дасгалжуулах боломжтой. Харин гурав дахь хувилбар нь АНУ-ын шигшээ баг гэнэ. Гэхдээ энэ нь Маурисио Поччеттиногийн байдлаас хамааралтай гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна