Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Мөрөн” худалдааны төв шатсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Уг хэргийни улмаас худалдааны төвийн хоёр давхар сэндвичэн барилга бүрэн шатаж, 260 гаруй түрээслэгчид хохироод байгаа юм. Тэд хохирлоо Хөвсгөл аймгийн удирдлагуудаас нэхэмжилсэн бөгөөд учир нь уг худалдааны төв төр, орон нутгийн өмчит хуулийн этгээд байсан гэсэн мэдээлэл бий.
Тэгвэл Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар яг одоо тус худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчидтэй уулзаж байна.
Уулзалтын үеэр "Шинэ мөрөн" худалдааны төвийн захирал н.Баярмагнай “Нэгдүгээр давхарт масс гарч нэг хүний камер шатсан асуудал гарсан. Дараа нь баруун хойд талд бас асуудал гарсан, хоёуланг нь янзалсан. Энэ гал бол баруун урд талаас гарсан. Тэгэхээр өмнөх янзалсан асуудлуудтай холбоогүй. Гэхдээ үүнийг мэргэжлийн байгууллага тогтоох байх.
Яг гэрээ байгуулсан 254 хүн, гэрээ байгуулах гээд арай байгуулж амжаагүй хэдэн хүнтэй нийлээд 260 хүн болж байгаа” гэлээ.
Хохирлын асуудалд Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Манай иргэд “Бэлтэс Мөрөн”-д мөнгөө алдаад юу ч олж авч чадаагүй. Энэ удаад тийм асуудал гарахгүй. Орон нутгийн өмчит газар юм байна. Дүгнэлт гараг, тэгээд бид хохирол барагдуулах асуудлыг боломжоороо шийднэ” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
МSS Оджаргал МАК Нямтайшир Баян Базараа гурав хамтраад төлчих байхаа миний заруулах гээд өгчихсөн байсан нэг жинсэн өмд хоёр хятад цамц эмэгтэй хүний торон дотоож 5 зөөлөвчтэй мээм том харагдуулдаг лээвчиг 5 ширхэг эднийг төлчихөөрэй.Эрээнээс дарж ирсэн бараа мину ийнхүү хайлчихна гэж яаж мэдэхийн би
Хариулах