ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ: Гурав хоногт долоон иргэн амиа алдлаа

Zuv.mn
3 цаг 18 минутын өмнө

Зам тээврийн ноцтой ослын улмаас хүмүүс амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Энэ сарын 17—19-ний хооронд зам тээврийн ноцтой дөрвөн осол гарч, долоон хүний амь нас хохирчээ.

Тухайлбал,

  • Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ослын улмаас 40-44 насны дөрвөн иргэн нас барсан 
  • Төв аймгийн Аргалант сумын нутагт том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашинтай мөргөлдөж, 19-39 насны гурван хүн амиа алдсан 
  • Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолооч зургаан автомашиныг мөргөсний улмаас иргэд гэмтсэн
  • Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт суудлын тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хажуу руу онхолдсон зэрэг зам тээврийн осол гарсан байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг нийт жолооч нартаа зөвлөж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна