Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар гурван байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг мэдээлэл хийлээ.
НПГ: 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ЗГХЭГ-аас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Мэдээлэл ирүүлсний дагуу 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй, 22.10-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэдэг асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яллагдагчаар татсан хүн байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар хэрэгт нотолбол зохих байдлыг шалгах зорилгоор мөрдөх ажиллагааг явуулж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тухайн этгээдийг яллагдагчаар татах зарчимтай. Өнөөдрийн байдлаар хэрэгт хэн нэгэн хуулийн этгээд, хүнийг холбогдуулж татаагүй.
-Нийт хичнээн хүнийг шалгаж байгаа вэ?
-Тодорхой хүмүүс, хуулийн этгээдүүдийг шалгаж байгаа. Гэхдээ тоо зааж хэлэх боломжгүй. Хэргийг түргэн шуурхай илрүүлэхээр хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна