УИХ дахь МАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан стратегийн ордуудтай холбоотой асуудлаар дараах асуултыг асуулаа.
1. "Ухаа худаг" ордын төрийн эзэмших хувь хэмжээ хэд байх вэ, Засгийн газар ямар шийдэлтэй вэ, яагаад удаад байна вэ ?
2. Стратегийн 39 ордын жагсаалтын 18-д эрэмбэлэгдэж байгаа нийгмийн талцуулаад байгаа "Төгрөг нуур"-ын ордын төрийн эзэмших хувь хэмжээ хэд байх вэ, яагаад шийдэгдэхгүй байна вэ, хэр хугацаа шаардах вэ ?
3. Засгийн газрын БЭТ Ж.Батзандан найман ордыг стратегийн ордод бүртгүүлэх санал оруулсан. Эдгээр ордуудын талаар ямар мэдээлэл байна вэ ?
4. Стратегийн ордын жагсаалтад орох ёстой ордуудыг оруулахгүй байх зорилгоор анхнаас нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж жижиглэн хуваах болзошгүй эрсдэл байна. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ ?
Дээрх асуултуудад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
"18 жилийн хугацаанд юу болгосон гэдгийг та бүхэн нэг хоёр жишээ дээрээс харж байгаа. Орчин үеийн залуучууд их өөр болсон байна лээ. Бид нар цаашдаа нуурыг нь харахгүй байж худгийг нь хараад, овоог нь харахаараа овоолгыг нь харахаа байдаг ийм зарчимгүй үйлдлээ таслан зогсоож, Баялгийн сан дээр тэгш л хандах ёстой. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Бүгдтэй нь тэгш сайхан хэлэлцээр хийгээд асуулдаа шийдэх юм бол Баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ.
Байгалийн баялаг дээр хууль бус буюу татвараас зугтсан, оффшор бүсээр дамжуулсан бол хууль хүчний байгууллага тогтооно. Бусдаар тэгш хандах болно" хэмээн хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.222
заваан хулгайч өмхий француудыг хөөж гарга
Хариулах