Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia болон E-Business систем нь Зам, тээврийн яам болон түүний харьяа байгууллагуудын нийт 27 үйлчилгээг цахимаар үзүүлж байна.
Иргэдийн хувьд төрийн үйлчилгээг цаг заваа хэмнэн цахимаар дор дурдсан үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.
Үйлчилгээний нэр |
Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргах(Иргэн) |
Хот хоорондын авто замын хураамж төлөх |
Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргах(Иргэн) |
Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт |
Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт |
Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа |
Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл |
Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах |
Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа |
Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /ААН/ |
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН одоо эзэмшиж байгаа) |
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН өмнө өмчилж байсан) |
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (Иргэн одоо эзэмшиж байгаа) |
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн өмнө өмчилж байсан) |
Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа |
Мэргэшсэн жолооны үнэмлэхийн сунгалтын хүсэлт хүлээн авах
|
Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах |
Иргэний агаарын хөлгийн засвар, үйлчилгээ эрхлэх |
Иргэний агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх |
Иргэний нисэхэд ашиглах аэродром, нисэх буудлын үйлчилгээ эрхлэх |
Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасуулах үйлчилгээ |
Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх
|
Хот хоорондын авто замын хураамжийн мэдэгдэл |
"И-Монгол академи" УТҮГ болон Зам, тээврийн яам, харьяа байгууллагууд хамтран цахимжсан үйлчилгээний тоон үзүүлэлт бус чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгох цаашлаад олон талт сувгаар иргэдэд мэдээллийг хүргэхээр шат дараатай уулзалтыг зохион байгуулан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж байгаа билээ.
Өнөөдөр /2025.05.06/ Зам, тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв болон харьяа байгууллагын хэвлэл, мэдээллийг хариуцсан мэргэжилтнүүдтэй харилцан санал солилцож, тодорхой асуудлын талаар ярилцав.
Одоогийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан Зам, тээврийн яам түүний харьяа байгууллагуудаас цахимаар хамгийн их авсан үйлчилгээнүүдээс:
Цаашид эрэлттэй шинэ үйлчилгээнүүдийг системд нэвтрүүлэх, иргэдэд цахим үйлчилгээг авах процессыг илүү ойлгомжтой, хялбар болгох ажлууд үргэлжлэх бөгөөд үүний зэрэгцээ иргэдийн хүлээлтэд нийцсэн үйлчилгээг санал болгохоор хамтран ажиллана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна