Өнгөрсөн сард 3288 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон унци алтны үнэ ханш өчигдөр 3392 ам.доллар болж, 3400 ам.долларын босго давахад ойртжээ. Шар металлын үнэ ханш өмнө нь хэзээ ч ийм өндөр болж байгаагүй юм.
Өчигдөр үдээс хойш унци алтны үнэ 1.2 хувиар өсөж 3388.81 ам.доллар болсон бол АНУ-ын гурван сарын дараах фьючерсын үнэ бараг 2.1 хувиар өсөж, 3392 ам.доллар болжээ.
Фьючерсын үнэ өндөр байна гэдэг тухайн металл, бүтээгдэхүүний үнэ ханш цаашид өснө гэдгийг илэрхийлдэг.
Олон улсад нөхцөл байдал тогтворгүй, тодорхойгүй байдал ноёлж байгаа нь улс орнууд хийгээд ард иргэдийг алтанд хөрөнгө оруулахад хүргэж, энэ нь үнийн өсөлтийн гол шалтгаан болж байна. Учир нь алт хэзээ ч үнэ цэнээ алддаггүй, хамгийн найдвартай хадгаламжид тооцогддог юм. Шинжээчдийн хэлж буйгаар, тодорхойгүй байдал, зөрчилдөөн удах тусам алтны үнэ өссөөр байх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна