Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай

Х.Есү
14 цаг 20 минутын өмнө

Урин дулааны улирал ирж байгаа эдгээр өдрүүдэд бага насны хүүхдүүд өвчлөх тохиолдол багагүй бүртгэгдсээр байна. 

Өнөөдрийн байдлаар /2025.05.07/ Улаан бурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болж, 966 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Улаан бурхан өвчин нь агаар дуслын замаар халдварладаг бөгөөд дээрх өвчнөөр өвдсөн 200 гаруй хүнд судалгаа хийхэд 50 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй, 30 хувь нь бүрэн тунд хамрагдаагүй байна.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг E-Mongolia системээс өөрийн бүртгэлээрээ нэвтрэн шалгах боломжтой бөгөөд хэрэв хамрагдсан тохиолдолд дараагийн тунг нь хэзээ хийлгэх ёстой талаар ч мэдэгдэл сануулга ирдэг байна.

Улаан бурхан өвчний эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн бол насан туршийн дархлаа тогтдог талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс эцэг э, асран хамгаалагчид та бүхэн хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамруулж хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

Хэрхэн авах вэ?

  1. E-Mongolia системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх
  2. Үндсэн цэсээс "Эрүүл мэнд" хэсгийг сонгох
  3. "Дархлаажуулалтын мэдээлэл" үйлчилгээг сонгох
  4. Хүүхдийнхээ мэдээллийг дэлгэрэнгүй үзэж, хүсвэл PDF файлаар татаж авах

                                                            Цахимаар шийдэж, цагаа хэмнэе!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна