Гарцаар дугуйтай гарч байсан иргэнийг мөргөөд зугтжээ

Х.Есү
9 цаг 15 минутын өмнө

Явган хүний гарцаар дугуйтай гарч байсан зорчигчийг мөргөөд зугтжээ.

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 7-ны 07.00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд ""Х Элентра" маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа" гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. 

Уг асуудлыг тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс тухайн жолоочийг олж тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна