Газартай холбоотой үйлчилгээг хаанаас ч цахимаар E-Mongolia системээс авах боломжтой

Х.Есү
9 цаг 24 минутын өмнө

Иргэд E-Mongolia, E-Business системээр дамжуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үзүүлдэг 16 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой. 

Үйлчилгээний жагсаалт

1

Газар барьцаанд байгаа эсэх тухай лавлагаа

2

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа

3

Нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт

4

Нийслэлд газар өмчилж авсан эсэх тухай лавлагаа

5

Газар эзэмших эрхийн лавлагаа

6

Газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт

7

Нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаа

8

Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа

9

Хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа

10

Газрын төлбөр тооцоо нийлсэн акт

11

Кадастрын зураг хэвлэж авах

12

Газар олголтын баримтын хуулбар

13

Газрын орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй тэлсэн зөрчлийг мэдээлэх

14

Архитектур төлөвлөлтийн даалгавар авах

15

Авто замд орц, гарц, нийтийн эзэмшлийн талбайд зогсоолын талбай шинээр гаргах

16

Газрын төлбөр, татварын талаарх лавлагаа авах

Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг болон хянан баталгаа зэрэг баримт бичигт 8–10 төрийн албан хаагчийн гарын үсэг шаардлагатай байсан бол дээрх үйлчилгээнүүд цахимжсанаар газар эзэмших, ашиглах үйл явцыг хялбаршуулж, төрийн байгууллагын шат дамжлагыг багасган, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдсээр байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь 2025 оныг "Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил" болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээг илүү хялбар, иргэдэд ойр, хүртээмжтэй байлгах тал дээр илүү анхаарч E-Mongolia системд цахимжсан байгаа үйлчилгээнүүдийн талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэхээр  “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалтыг /2025.05.07/ зохион байгууллаа.

Уулзалтаар төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй сурталчлах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ.

Цаашид бусад төрийн байгууллагатай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хийж буй уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулсаар байх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна