Д.Нямхүү нарын хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Zuv.mn
7 цаг 39 минутын өмнө

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нарын хэрэг дээр прокурорын бичсэн эсэргүүцлийг өнөөдөр /2025.05.08/ Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэнэ. 

Хэргийг эргэн сануулбал, Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутгасан байдаг. 

Улмаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв. 

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна