Ж.Алдаржавхлан: Удирдлагын академид сарын 56 сая төгрөгийн цалинтай захирал байна

Х.Есү
6 цаг 42 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдааны үеэр гишүүд Ерөнхий аудитораар С.Магнайсүрэнгээс асуулт асууж хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан удирдлагын академийн асуудлыг хөндөв. 


Тэрбээр, 

Удирдлагын академи гээд статус нь ойлгомжгүй байгууллага бий.

Нэг ахлах сургууль ч юм шиг, нэг харахаар төрийн өмчит компани ч юм шиг. Нэг гараараа оюутнуудаас төлбөр авдаг. Нөгөө гараараа улсын төсвөөс татаас авдаг. Ийм байгууллага байгаа.

Энэ байгууллагын статусын асуудлыг нэг тийш нь болгож өгөөч ээ. Энэ байгууллагад аудит хийж өгөөч гэсэн хүсэлтийг танай өмнөх даргад тавьсан. Алга болсон айсан уу яасан, алга болсон.

Яагаад гэвэл тэр байгууллага өнөөдөр санхүүгийн томоохон зөрчилд орчихсон байгаа гэх мэдээллийг доторх ажилтан алба хаагчаас байнга өгч байгаа.  

Сард 56 сая төгрөгийн цалинтай захирал байх жишээтэй. Төсвийн сахилга батыг маш ихээр зөрчсөн асуудал үүссэн.

 Тэгэхээр та Удирдлагын академын статус дээр аудит хийж өгөөч.

Төрийн албыг мэргэшүүлдэг академи байх ёстой, эсвэл оюутнаас төлбөр авч сургалтаа явуулдаг МУИС шиг сургууль болох хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна