Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ

Х.Есү
5 цаг 48 минутын өмнө

Явган хүний гарцаар дугуйтай гарч байсан зорчигчийг мөргөөд зугтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тээврийн цагдаагийн албанаас тухайн осол гаргасан жолоочийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Хэрвээ осол гаргасан жолооч гэм буруутай нь тогтоогдвол эрүүгийн хуулийн 27.11.1-д зааснаар шийтгүүлэх юм.

Эрүүгийн хуулийн 27.11.1-д

"Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ"



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна