Иргэд бид бүхэнд тодорхой шалтгааны улмаас баримт бичгээ нотариатаар баталгаажуулахаас эхлээд тухайн баримтыг байнгын хадгалах, хэрэгтэй үед заримдаа хаяж гээх тохиолдол гардаг байсан.
Харин нотариаттай холбоотой үйлчилгээнүүд цахимд шилжсэнээр баталгаажсан баримт бичгээ шууд цахимаар харах, татаж авах, илгээх боломж бүрдсэн.
Гэхдээ иргэдийн хувьд мэдлэг, мэдээллээ хангалттай хэмжээнд авч чадаагүйгээс шалтгаалан биечлэн лавлагаа тодорхойлолт авах тохиолдол хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор “И-Монгол академи” УТҮГ, Монголын нотариатчдын танхимтай цаашид цахимжсан үйлчилгээнүүдийг иргэдэд сурталчлах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан уулзалтыг зохион байгуулсан юм.
Нотариаттай холбоотой эдгээр үйлчилгээнүүд нь хөрөнгө, эрх мэдэл, үүрэг хариуцлага хуваалцаж буй хүн бүрд нотариат хэрэг болдог гэж ойлгож болно.
E-Mongolia системээс шууд авч болох үйлчилгээнүүд:
Нотариатын үйлчилгээ юунд хэрэгтэй вэ?
Иргэн, хуулийн этгээд нь 2022 оны 01 сараас өмнө нотариатчаар гэрчлүүлсэн баримтын талаарх мэдээллийг 11354302 дугаарын утсаар лавлах, итгэмжлэл гэрчилсэн нотариатчийн нэрийг мэдэж байгаа тохиолдолд Монголын Нотариатчдын танхимын notary.mn цахим хуудаснаас тухайн нотариатчийн архивын баримт хаана хадгалагдаж байгаа тухай мэдээлэл авах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.126
notary.mn болохгүй л байна даа
Хариулах