2025 оны тавдугаар сарын 5-7-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн зарын нэгдсэн группт Бат-Оргил гэх хаягаас "Байр хямд үнээр түрээслэн" гэх зар мэдээллийг байршуулж, гурван иргэнээс 9.4 сая төгрөг залилжээ.
Тус хэргийг цагдаагийн газраас шалгаж байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад "Залилах гэмт хэрэг" 5744 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 30.9 хувийг эзэлж байна.
Цагдаагийн байгууллагаас түрээсийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэдийн эд хөрөнгийг залилсан 41 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна