Эдийн засгийн тогтворгүй байдал, инфляц, зөрчил мөргөлдөөн зэрэг үед алтны үнэ тогтмол өсдөг

Х.Есү
Өчигдөр 09 цаг 01 минут

Манай улсын орлогын гол эх сурвалжийн нэг болсон алтны үнэ өнгөрсөн долоо хоногт унци тутамдаа 3500 ам доллараас давж, түүхэн дээд үзүүлэлтдээ хүрчээ. 

Одоогийн ханшаар ердөө 28 грамм алт 11 сая төгрөгийн үнэ хүрч байна. 

Алт нь агаар, ус, хүчил, давстай урвалд ордоггүй үүрд өнгөө хадгалдаг.

Хамгийн хүнд, хамгийн уян, хамгийн сунамтгай зэрэг олон онцлог чанартай энэхүү ховор металлын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар их. Алт бол дэлхий даяар төв банкуудын нөөц хөрөнгө, хувийн хөрөнгө оруулагчдын хамгаалалт болгон ашигладаг гол актив.

 Эдийн засгийн тогтворгүй байдал, инфляц, зөрчил мөргөлдөөн зэрэг үед алтны үнэ өсдөг — Ийм учир алтыг “хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт” гэж тодорхойлдог байна.

Өнөөдрийн байдлаар алтны үнэ унци тутамдаа 3400 ам доллар байна.

Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Зөвхөн Оюутолгойн орд л гэхэд 1800 тонн алтны нөөцтэй юм.

Үүнийг одоогийн ханшаар үржүүлбэл 215 тэрбум, 876 сая, 512 мянга, 800 ам.доллар гэсэн үг. Өөрөөр хэлбэл, алтны ордуудын үнэ цэнэ яг одоо урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрч, улс орнуудын төв банк төдийгүй хөрөнгө оруулагчид, ард иргэд ч алт авахаар уралдацгааж байна.  

Видео хувилбарыг энд дарж үзнэ үү. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна