“Завхан Даян дэвжээ”-ний нээлтэд зориулсан барилдааны бүртгэл эхэллээ

Zuv.mn
2025/05/14

“Завхан Даян дэвжээ”-ний нээлтэд зориулсан барилдаан Улиастай хотод болно. “Завхан Даян дэвжээ”-ний нээлтэд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 18-ны 12.00 цагаас Завхан аймгийн Улиастай хотод болно.

 Тус барилдааны түрүү бөх 15 сая төгрөг, үзүүр бөх 8 сая төгрөг, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая 500 мянган төгрөгийн бай гардах бөгөөд Заюхан аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байна.

Завхан аймгаас гаралтай бөхчүүдийг нэгтгэсэн “Даян бөхийн дэвжээ”, “Завхөн бөхийн давжээ” ТББ-ууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд нэгдэж “Завхан Даян” бөхийн давжээг байгуулсан билээ. Шинэ дэвжээний нэрэмжит хүчит бөхийн барилдааныг ТВ9 телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх аж.

Бөхийн барилдааны бүртгэл 2025.05.13-наас Үндэсний бөхийн холбооны цахим бүртгэлийн системээр эхэлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна