Өнөөдрөөс эхлэн 3,4 дүгээр хороололд 14 хоног халуун ус хязгаарлана

Х.Есү
2 цаг 12 минутын өмнө

 "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталсан. 

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 20-ны өдөр дуусах хуваарьтай байна.

Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас эхлэн тавдугаар сарын 29 хүртэл 14 хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болжээ.

МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, 2, 3, 4-р хороолол, VI бичил хороолол, Төв гандан, Эх нялхас, UB Palace, БГД-ын цагдаа орчмын айлуудын халуун усыг хязгаарлана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна