Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ

Х.Есү
5 цаг 30 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад нэг настай, эрэгтэй “Н” нь 05-р сарын 13-ны 22 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулсан байна. Одоогоор хүү аймгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна