OPOZIT хамтлагийн BOLOR TSOMOG-ийн дуунууд сенсаци дагуулж эхэллээ

Zuv.mn
5 цаг 21 минутын өмнө

Монголын хип хоп урлагийн томоохон төлөөлөл гудамжны яруу найргийн эгшиг бас хөг Опозит хамтлаг 20 жилийн ойн хүрээндээ  “Болор цом” тоглолтоо 2025 оны 6-р сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах болсноо зарласан байгаа бол энэхүү тоглолтын шинэ цомог болох “Болор цомог” нь 14 дуутайгаар бэлэн болсон юм байна. Өнгөрсөн онд Horny, Wow, Toxyo гэх дуунууд нь цацагдаж хэдийнээ сонсогчдод хүрсэн. 

Тэгвэл энэ жил шинээр цацсан Zugtsandaa bish shuu, Hair Gangsta, Bolor Tsom гэх дуунуудын клипнүүд нь хоорондоо уялдаа холбоотой байхаар зохиол нь гарч цацагдсан гэж хамтлагийн гишүүд мэдээллээ.


Тэгэхээр удахгүй цацагдах дараагийн дууны клипэн дээр юуны тухай өгүүлж, үзэгч сонсогчид бидэнд ямар мессеж, далд утга агуулгыг хүргэх гэж байгаа нь маш сонирхол татаад байна. Тоглолт зохион байгуулагчдын зүгээс дараагийн клипийг тоглолтын өмнө сюрприз болгон цацахаа мэдэгдсэн. 


Тэгээд ч ер нь 6-р сарын 7-ны тоглолт нь OPOZIT хамтлагийн хамгийн сүүлчийн томоохон хэмжээний тоглолт байж ч магадгүй гэсэн жиг жуг яриа сошиал орчинд өрнөөд байгаа билээ. Энэ асуултын хариултыг тэд BOLOR TSOM тоглолтон дээрээ ч задалж болох юм. Тэр хүртэл асуултын хариултыг та бүхэнд үлдээе. Харин Энэрэл, Гантулга хоёртоо тоглолтод нь томоос том амжилт хүсье!

Тоглолтын тасалбарыг: https://boxoffice.mn/event/bol... 

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/xmfmongolia





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна