“И-Монгол академи” УТҮГ болон Улсын хоёрдугаар төв эмнэлэг урт хугацаанд хамтран ажиллах стратегийн түншлэл эхлүүлж, 2025 оны 05 сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь эрүүл мэндийн үйлчилгээний цахимжилтыг эрчимжүүлэн нэмэгдүүлэх, байгууллагын дотоод нөөц, чадавхад тулгуурлан хөгжлийн шинэ боломжуудыг бүрдүүлэх, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогыг дэмжихэд чиглэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд:
Мөн дуудлагын төвийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг мөрдүүлэх чиглэлээр ч үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.
“И-Монгол академи” болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлийг дэмжсэн, тогтвортой, иргэдэд ээлтэй, хүртээмжтэй байх тал дээр илүү анхаарах юм. Цаашид төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны менежмент, эрүүл мэндийн мэдээллийн хүртээмж, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг шинэ түвшинд гаргах суурийг тавьж буйгаараа онцлог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна